Мэдээ“Эф Жи Жи Капитал Өсөлт” Хувийн хөрөнгө оруулалтын сан албан ёсоор байгуулагдлаа

“Эф Жи Жи Капитал Өсөлт” Хувийн хөрөнгө оруулалтын сан албан ёсоор байгуулагдлаа

2026 оны арван нэгдүгээр сарын 17

“Эф Жи Жи Капитал Менежмент” ХХК-

“Эф Жи Жи Капитал Менежмент” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Эф Жи Жи Капитал Өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 445 дугаар тогтоолоор үүсгэн байгуулах баримт бичгээ бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр албан ёсоор үүсгэн байгуулагдлаа.

Тус сан нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг мэргэжлийн түвшинд төвлөрүүлэн удирдах, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор байгуулагдаж байна.

Энэхүү үйл явдал нь Файненшил Гейтвей Групп-ын хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад шинэ боломж, урт хугацааны үнэ цэн бий болгох чиглэлд хийж буй чухал алхам юм.

Бид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаа мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай засаглал, ил тод байдлыг эрхэмлэн, хөрөнгө оруулагчдын итгэлд тулгуурласан урт хугацааны түншлэлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.