
Уян хатан санхүүжилтийн шийдэл
Эф Жи Кредит ББСБ ХХК нь хувь хүн, бизнес эрхлэгчдийн олон талт хэрэгцээнд нийцсэн уян хатан, хүртээмжтэй санхүүгийн шийдлийг санал болгодог.Бид хариуцлагатай зээлийн үйл ажиллагаа, харилцагч төвтэй үйлчилгээгээр дамжуулан бизнесийн урт хугацааны өсөлтийг дэмждэг
ЖДҮ,Бизнесийн санхүүжилт
Бидний үйлчилгээ
Бидний зорилт: Бизнесийн өсөлтийг зохистой санхүүжилтээр дэмжих
Бид Монгол улсын өнөөгийн санхүү, эдийн засгийн нөхцөлд нийцүүлэн жижиг, дунд бизнесүүдэд өсөлт, тогтвортой үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн уян хатан шийдэл, иргэдэд хариуцлагатай хэрэглээг дэмжсэн хурдан шийдвэрлэгдэх зээл, хөрөнгө оруулалтын боломжуудыг санал болгож байна.Бидний хувьд санхүүгийн үйлчилгээ гэдэг нь зөвхөн эх үүсвэр олгох бус, харилцагчийн бизнесийн тогтвортой хөгжил, урт хугацааны хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах явдал юм.
Санхүүжилтийн шийдлүүд
Бид бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хэрэгцээ, мөнгөн урсгалыг судалж, өдөр тутмын үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийг дэмжих санхүүжилтийн шийдвэр гаргахад хамтран ажилладаг. Зээлийн зориулалт, эргэн төлөх чадварыг үнэлж тохирох зээлийн шийдлийг уян хатан нөхцөлтэй санал болгодог бөгөөд одоогийн байдлаар бизнесийн санхүүжилт болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 6 төрлийн шийдлүүдийг харилцагчиддаа санал болгож байна.