Хөрөнгийн зах зээлд оролцох гүүр

Файненшил Гейтвей Капитал ҮЦК ХХК нь Файненшил Гейтвей Групп-ийн гишүүн, тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани юм. Бид Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын дор иргэд болон байгууллагуудад брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтенгийн үйлчилгээ үзүүлж байна.

Хөрөнгийн оруулалтын шийдэл

Бидний үйлчилгээ

Брокерийн үйлчилгээ

Бид харилцагчийнхаа нэрийн өмнөөс Монгол болон гадаадын хөрөнгийн биржүүдэд үнэт цаасны арилжаа гүйцэтгэдэг. Арилжааг найдвартай гүйцэтгэж, өрсөлдөхүйц шимтгэл санал болгож, харилцагч бүрт тусгайлан үйлчилнэ.

Дилерийн үйл ажиллагаа

Бид өөрийн хөрөнгөөр үнэт цаасны зах зээлд оролцож, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэн, үр ашигтай ажиллахад нь хувь нэмэр оруулдаг.

Андеррайтерийн үйлчилгээ

Бид харилцагчдын бизнесийн үйл ажиллагааны баримт бичиг боловсруулахаас эхлээд хөрөнгө оруулагч хөрөнгөө байршуулах хүртэлх бүх шатанд компаниудыг хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан хөрөнгө татахад нь дэмжин ажиллана.

Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

Бид харилцагч бүрийн зорилго, хөрөнгө оруулалтын хугацаа, эрсдэл даах чадварт нийцүүлэн судалгаанд суурилсан зөвлөмж өгч, хөрөнгийн багцаа бүрдүүлэхэд нь тусална. Бид амжилттай хөрөнгө оруулалтын үндэс нь тэвчээр, зөв шийдвэр, урт хугацааны итгэл дээр бүтдэг гэдэгт итгэдэг бөгөөд зах зээлийн гүнзгий судалгааг харилцагчийн ашиг сонирхлыг тэргүүнд тавих зарчимтай хослуулан ажилладаг.

Дэлгэрэнгүй

Мэдээ, мэдээлэл

Бүгдийг үзэх

“Эф Жи Жи Капитал Өсөлт” Хувийн хөрөнгө оруулалтын сан албан ёсоор байгуулагдлаа

Дэлгэрэнгүй

“Хай Бриж Кредит ББСБ” ХХК 1.5 тэрбум төгрөгийн “Хай Бриж Бонд 2.0” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна

Дэлгэрэнгүй

Инноваци, ногоон санхүүжилт, хариуцлагатай санхүүгийн удирдлагаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хөтөлж байна

Дэлгэрэнгүй