
Хөрөнгө оруулалтын менежментийн сан
Файненшил Гейтвей Ассет Менежмент ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Бид хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг мэргэжлийн түвшинд итгэмжлэн удирдах замаар урт хугацааны тогтвортой өгөөж, үнэ цэн бий болгохыг зорьдог.
Хөрөнгийн удирдлага
Бидний үйлчилгээ
Стратегийн хөрөнгө оруулалтын удирдлага
Бид олон улсын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Монгол Улсын хөрөнгийн зах зээл, ногоон хөгжил болон жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хэрэгцээтэй холбох гүүр болж ажилладаг.
Эрсдэлийн удирдлага ба хамт олон
Хөрөнгө оруулалтын шийдвэр бүрийг судалгаа, шинжилгээ, эрсдэлийн удирдлагад үндэслэн гаргаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн ажилладаг.Манай баг нь арилжааны банк, санхүүгийн байгууллага болон хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд IPO, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, гадаад эх үүсвэрээс санхүүжилт татах зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
Тогтвортой үнэ цэнийг бүтээх
Манай хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхыг бэхжүүлэх, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулахад чиглэдэг. Сангийн хөрөнгийг тэргүүлэх кастодиан банкинд тусгаарлан хадгалж, нэгж эрхийн цэвэр хөрөнгийн үнэ цэнийг тогтмол тооцон, хөрөнгө оруулагчдад ил тод, тогтмол тайлагнадаг.