Бидний тухай
Дээд зэргийн үйлчилгээний стандартыг мэргэжлийн арга барил, туршлагатай хослуулан тогтвортой санхүүжилтийн цогц шийдэлд хүргэнэ.
Санхүүгийн байгууллагын мөн чанар засаглалын соёл, шийдвэр гаргалтын чанараар илэрхийлэгддэг. Financial Gateway Group-ын удирдлагын баг нь Монгол улсын болон олон улсын зах зээлд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан хөрөнгийн оновчтой менежмент, эрсдэлийн удирдлагыг өндөр түвшинд хэрэгжүүлдэг мэргэжлийн баг хамт олон юм.
Бид үйл ажиллагааны үндсэн чиглэл болох хөрөнгийн удирдлага, банк бус санхүүгийн үйлчилгээ, үнэт цаасны компани гэсэн гурван үндсэн чиглэлд стратегийн хувьд оновчтой санхүүгийн шийдэл гаргах, хөрөнгө оруулалтын боломжийг бий болгох, дэмжих мөн түүнчлэн харилцагч, түншүүдийн өөрчлөгдөж буй хэрэгцээг хангах зэрэгт анхааран ажиллаж байна.
Financial Gateway Group-д бид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэдэг нь зөвхөн хөрөнгөтэй нэгний оролцох зүйл биш харин илүү тогтвортой, итгэлтэй, боломжтой ирээдүй рүү харилцагчаа хөтлөх замыг бүтээх тухай гэж үздэг. Бид мэргэжлийн ур чадвар, ил тод шударга байдал, алсын хараагаа баримтлан харилцагчид, түншүүдийнхээ хувьд тогтвортой өсөлт, урт хугацааны хөгжил цэцэглэлтэд хүргэх итгэлт гарц байхыг эрмэлзэнэ