Мэдээ“Хай Бриж Кредит ББСБ” ХХК 1.5 тэрбум төгрөгийн “Хай Бриж Бонд 2.0” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна

“Хай Бриж Кредит ББСБ” ХХК 1.5 тэрбум төгрөгийн “Хай Бриж Бонд 2.0” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна

2026 оны арван нэгдүгээр сарын 17

“Хай Бриж Кредит ББСБ” ХХК

“Хай Бриж Кредит ББСБ” ХХК бизнесийн зээлийн багцаа өргөжүүлэх зорилгоор нийт 1.5 тэрбум төгрөгийн “Хай Бриж Бонд 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь энгийн, тогтмол хүүтэй бондын хөтөлбөр бөгөөд биржийн бус зах зээлд (ББЗЗ) мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд санал болгогдож байна.

Андеррайтераар “Мазаалай Капитал Партнерс ҮЦК” ХХК ажиллалаа.

Бондын үндсэн нөхцөл

  • Нийт дүн: 1,500,000,000 төгрөг (1,500 ширхэг, нэгжийн нэрлэсэн үнэ 1,000,000 төгрөг)

  • Хөтөлбөрийн хугацаа: 24 сар, нийт 6 транч

  • Бондын хугацаа: 12 сар

  • Жилийн хүү: 19–22%

  • Төлбөр: хүүг улирал бүр, үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлнө

  • Барьцаа: эцсийн өмчлөгч Б.Баянмөнхийн нийт эзэмшдэг хувьцааны 50%

  • Батлан даалт: эцсийн өмчлөгч Б.Баянмөнхийн хувийн батлан даалт

  • Хөрөнгийн зарцуулалт: Бизнесийн зээлийн санхүүжилт

Анхны бондын үүргээ хугацаанд нь биелүүлэв.

Компани 2026 оны 2-р сард “Хай Бриж Бонд 1.0” хөтөлбөрөөр жилийн 21%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай хоёр транч гаргаж, нийт 750 сая төгрөг татан төвлөрүүлсэн. Тэдгээрийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу, хугацаанд нь төлжээ.

Компанийн өнөөгийн байдал

“Хай Бриж Кредит ББСБ” ХХК 2016 онд байгуулагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2025 оны 11-р сард удирдлагаа шинэчилж, бүтээгдэхүүнийхээ төрлийг өргөжүүлсэн. Одоо эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, экспортыг дэмжих, импортыг орлох зээл, мөн баталгааны үйлчилгээ зэргийг санал болгодог.

2026 оны III улирлын байдлаар компанийн зээлийн багц 10.0 тэрбум төгрөгт хүрсэн.

Компани 2026 оны 6-р сард өөрийн хөрөнгөө 4 тэрбум төгрөгт хүргэсэн. Цаашид 7.6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр СЗХ-нд хүсэлтээ гаргаад байна.